20 Dec 2008

Чи мэдэх үү


Чи мэдэх үү
Өдий болтол би чамайг үг холбон дүрслээгүйг
Өнгийн харандаагаар ч цаасан дээр зураас холбон буулгаагүйг
Үнэндээ чи дэндүү сайхан болхоор
Үгээр хэлж үзгээр дүрслэшгүй үзэсгэлэлтэй болхоор
Чамайг би дүрслээгүй юм
Чадахгүй боловуу гээд зориг ч хүрээгүй юм

Хоёр мянга


Яг энэ өдрийг би хоёр мянган өдөр хүлээсэн
Ялдам инээмсэглэл ,уянгалаг хоолойг чин төсөөлөлөн
Ядаж хаана байгааг чин мэдэх гэж хоёр мянган өдрийг
Ямар ч охинд зүрхээ өгөлгүй ганцаар орондоо хөрвөөн өнгөрөөсөн

Өнгөт шилнийх нь цаанаас нүд нь бүдэг харагдсан
Өөртөө итгэлтэй булчинлаг залуу таалагддаг гэж
Өөдөөс минь хариулахдаа чи инээж байсан ч
Өөрийн эрхгүй тийм л болохыг мөрөөдөн хоёр мянган өдрийг өнгөрөөсөн

Олон ангитын эсрэг дүрийн хүүхнийг бүгд л үзэн ядаж
Олиггүй амьтан гэж муулдаг болдог бол чи эсрэгээр
Оронд өөрийгөө тавин ойлгохыг хичээдэг байсныг
Одоо болтол кино үзэх бүртээ огтхон ч марталгүй санаж байна

Xөөрхөн дүү минь чамтай амьдаа болхоор
Хөсөр хаяад таг мартая гэсэн ч би чадаагүй
Хөөе ... гэж дуудах бүртээ чамайг санан дурсамж сэдрэн
Хөшөө шиг чамруу л харсаар хоёр мянган өдрийг өнгөрөөсөн

Өнгөрснөө мартан урагш тэмүүлэн
Өөр хэн нэгнийг хайн ол гэж найз минь зөвлөдөг ч
Өөр хэний ч биш чиний л төлөө гэвэл
Өвдөлтийг ч би тоохгүй өөр хоёр мянган өдөр ч надад бол юу ч биш . 2008.12.20 00:30

19 Dec 2008

Жаал хүү зураг зурна


Жаал хүү зураг зурна
Жаргалаар дүүрэн инээмсэглэл зурна
Жаал хүү зураг зурна
Жаахан гараараа хорвоог буулгана

Тэнгэрт мандах наранг
Инээж буйгаар зурна
Тэртээг ширтэх аавыгаа
Инээмсэглэн байгаагаар зурна

Өрлөг саран ээжийгээ
Мишээж буйгаар зурна
Өөрийн бяцхан дүүгээ
Маасайж байгаагаар зурна

Зөрж өнгөрөх ахын нүүрэнд ч
Зөөлөн инээмсэглэлийг харамгүй зурна
Зөвхөн инээмсэглэлийг л зурна
Зөвхөн аз жаргалыг л урлана

Жаал хүү зураг зурна 2008.12.19 23:20

Эр хүн эр хүндээ хайртай


Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эр эмийн дундах эрмаа тодорхойлоогүй
Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эр хүмүүсийг харсан эмэгтэй хүн ч тунхаглаагүй

Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эх орноо хамгаалсан халуун дайны бүлээн нурман дээр
Эрэмгий зоригт андын сүүлчийн үгийг сонсоод
Элгэндээ наан чанга тэврэн тайтгаруулсан эр хүн анх хэлсэн юмаа

Эр хүн эр хүндээ хайртай гэж
Элэг нэгтнээ харийнханд худалдсан зусар бялдууч ноён биш
Энэ Монгол орныхоо тал шиг сэтгэлтэй түвшин буурайнууд минь
Эцгийн ёсоор залуустаа хандан сургаал болгон айлдсан юмаа

Эр хүн эр хүндээ хайртай
Энийг сонсоод бүсгүйчүүл минь бүү гомдоорой
Эрчүүл бидэн чин Монголын үзэсгэлэн гоо нартаа
Ээдээ үгүй мөн хайртайг бүү мартаарай

Гагцхүү ,Хайр гэдэг агуу юм
Харан өнцөгөөсөө юм

Enkhbayar 19:10 2008.12.19

5 Dec 2008

Учрал



Саяхны нэгэн тэргэл сартай шөнө
Саруул ухаант багштай учирч
Орчлон хорвоогийн олон мянган учралаас
Онцолж мартахааргүй яриа өрнүүлвээ

Би өөрөө бурхны шашинтан
Бидний замыг заагч лам багшийг шүтэгч
Битүүхэндээ ер эргэлзэлгүй
Бичсэн тарнийг мянга давтагч гэж би ёслов

Өөдөөс минь харин Богд Зонхов
Өөриймсөг дулаан харцаар мишээгээд
Өд гартаан бариад хоосон дэвж
Өөрийгөө шувуу гэж эндүүрнэм чи гээд яриагаа эхэлвээ .

Уран төгөлдөр бишрэлт яриа нь
Усан тэнэг шиг мухраар сүсэглэлтгүй
Ул суурьтай авцалдаатай ойлгох
Уялдаа холбоогоор гайхалтай байлаа

Багш ,бясалгал , номлол, журам
Бас дээр нь завшаан боломж
Үхэл , хойд нас ,хүний шинж
Үйлийн үр ,буяны зам ,гэгээрэл

Гэх мэтийг тэр надад хүүрнэв
Гэдэсний орилохыг умартан би чагнав
Гартаа атгасан өдөө би хөсөр хаяв
Галуу шиг гуаглаж , хэрээ шиг бархирхыг зогсоовоо.
Энхбаяр

4 Dec 2008

Самуурал


Амьдрал бол кино гэж аясын салхи сэнгэнэсэн
Алдаа дутагдал баяр баяслыг агуулсан драм гэж шивнэсэн
Зарим нэг зандалчанд бол триллер гэж нэмж дүнгэсэн
Завхай нэгнийх нь нүдээр бол эротик гэж айлгүйтсэн

Ай тийм биш андуурч байна
Анги ангиасаа төрөл нь өөрчлөгддөг
Ар араасаа цуварсан олон ангит юм гэж
Алсаас хадны цуурай сонстосон

Амьдрал бол тоглоом гэж бас нэг нь орилсон
Асар хурдан хөдөлгөөн гэж бархирсан
Ахиад олдохгүй боломж ч гэж сануулсан
Амьдралыг амтал залуу минь ч гэж захьсан

Энд тэндээс олон юм сонсогдоно
Элийрч балайрсан юм болов уу
Эцэс төгсгөлгүй бүх зүйлийг өнгөцөөр
Энэ ийм гэж ядмагхан тодорхойлох гэснээс болов уу . Болий доо

17 Nov 2008

Киана


Уруул дээр үнсэн чи өвөрт шургалан орж ирэхэд
Удаан гэгч нь гулган миний гар нуруугаар чинь ороосон
Утасны дугаарaa бичин ширээн дээр чи үлдээсэн ч
Унтаад сэрэхдээ би мартаж орхижээ ,xардаг байж . Damn it !
Энхбаяр .гэртээ

14 Nov 2008

Must read books

White Noise by Don Delillo
Ulysses by James Joyce
The Young Man’s Guide by William Alcott
The Art of Warfare by Sun Tzu
The Politics by Aristotle

13 Nov 2008

Аргамжаа


Морин туурайгаар дэлхийг бөмбөрдсөн
Монгол хүний тал шиг сэтгэлд
Молор эрдэнийн ажнай хүлэг нь
Мөнхөд үргэлж аргамжаатай байдгийм

Тийрэлтэт онгоцны жолоо барьж
Тив алгасан тэнгэрээр дүүлэхдээ ах минь
Хүссэн газар саадгүй хүргэгч
Хүлэг минь гэж сэтгэдгийм

Монгол хүн сэтгэлдээ
Морио үргэлж архалсан байдгийм

Хүрэн машиндаа хөнгөхөөн суугаад
Хүнгэнүүлэн давхихдаа ч аав минь
Хүүхэд насны анд нь явсан
Хүрэн морьтойгоо зүйрлэн боддогийм

Монгол хүний зүрхнээс
Морь нь үргэлж уяатай байдгийм

Зүрхнийхээ тольтод аргамжсан энэ морийг
Зүг зүгээс үлээх даяарчлалын салхи ч
Зүсэн бүрийн техникжилт , хотжилт ч
Зүгээр л нэг алдруулж орхино гэж ГОНЖИЙН ЖОО

Uruunduu . 22:46 Tokyo Enkhbayar

Гөлөг


Би нэг гөлөг тэжээв

Бодлын харалган мухарт бороо шивэрч
Босон суувч тэнгэр бараанаар дүнхийсэн
Тэр нэгэн үе надтай танимхайран мэндлэхэд
Тэндээс үсрэн соотолзож сатааруулаасай гэсэндээ

Би сэтгэлийнхээ гүнд нэгэн хөөрхөн гөлөг тэжээв

Дурлалцсан хосуудын шивнэн эрхлэлдэхийг
Дуугүй дүмбийсэн өөртэйгээ цуг ажаад
Ганцаардлын жихүүн салхинд цонхоо нээж орхиход
Гаслан чи хүйтэн байна гэж сануулаарай гэсэндээ

Би сэтгэлийнхээ гүнд нэгэн эгдүүтэй гөлөг тэжээв
Бяцхан гэмгүй амьтан учир Өөдөс гэж нэрлэвээ
Өрөөндөө, С.Энхбаяр17:39

31 Oct 2008

Итгэл


Цөхрөлийн хар далайд завь ганхан дайвалзана
Цөөн хором ч өгөлгүй давалгаа түүнийг алгадна
Гурамсан том үүлс хааяадаа нэг хуралдаж
Гутрал гунигийг юүлэх мэт хорлонтойёо асгана

2008.11.01 00:26 minTokyo, Japan, Uruunduu ,Enkhbayar

28 Oct 2008

Олоомхуни

1-р бүлэг .1-р хэсэг Эхлэл

Цагаахан цасан зөөлөн зөөлнөөр удаан гэгч нь будран унах нь хос цагаан хун баяртайя эргэлдэн бүжих шиг гайхалтай харагдаж байлаа. Цас ,цас хэмээн багачууд Олоомхуни хотын гудамжаар баярт мэдээг нэгнээсээ түрүүлж дуулгах гэж орилолдон , айл айлын хаалгыг тогшин гар дахь цасаа гайхуулан тэнгэрлүү заан дэвхцэх ажээ . Хотоор нэг Цас цас гэх хүүхдийн дуу хадаж ,түүн дээр хүүхэд адил баярлан инээлдэх томчуулын дуу уухайн түрлэг шиг нэмэгдэн нэмэгдсээр нэг мэдэхэд Олоомхуни хотынхон бүгд гадаанаа гаран баярлан дэвхцэж байлаа. Юутай гайхалтай , юутай гайхамшигтай гэж өвгөд хөгшид нулимс дуслуулан эмзэг сарнайн дэлбээг илэх адил цасанд хүрч ядан чичрэн зогсох ба зарим нэг нь амтат мөхөөлдөснөөс ч илүүү амтархан идэх ажээ . Нохой ,муур морь мал хүртэл ер бусын энэ зүйлийг барих гэж оролдон хөөзөлдөн байлаа .
Бүх зүйлс хоёр зууны тэртээгээс эхэлсэн бөгөөд чухам тэр үед хүртэл Олоомхуни хот хэзээ байгуулагдсан ,хэн байгуулсан , оршин суугчид нь хаанаас ирсэн бэ гэдгийг хэн ч мэддэггүй , мэдэхийг хүсдэг ч үгүй байжээ .Гагцхүү ер бусын хэн ч үл тааж мэдэх явдлууд ар араасаа цувран үргэлжилдэг байлаа . Хэн нэг нь үүнийг далдын хүч , чөтгөртэй холбон тайлбарлахыг оролдовч хэн ч түүний үгийг сонсдоггүй зүгээр л хотоосоо хөөж орхидог бөгөөд төд удалгүй өнөөх нь нөгөө ертөнцрүү морилчихдог болхоор олон хачирхалтай явдлыг тайлбарлах хүн ч цөөрчээ . Чухам яг тэр л үед хоёр зуун жилийн өмнө ийм нэгэн явдал болжээ. Олоомхуни хотын хүндэт иргэдийн зөвлөлөөс Эгүдэ гэгчийг шинээр хотын захирагчаар томилхоор болсныг дуулгаваа . Долоон жилийн өмнө түүнийг Олоомхуни хотын иргэн болгон өмнөх зөвлөл хүлээн авсан ч түүнд ам муутай хүн олон байлаа . Хялбар сайхан сонирхолтой гэж хэн нэгний амнаас дуулаад л нааш нь ирсэн хэрэггүй амьтан гэх нэгэн , нүүр хийх газаргуй муу хэрэг хийгээд наашаа ирсэн гээд ойртохгүй амьтад ч . Түүнд үнэндээ юу ч байсангүй өгөрч муудсан нэг цүнх бариад хотын гудамжаар орж ирсэн ч үнэндээ тэр цүнхэнд нь аавынх нь зураг ээжийнх нь алчуурнаас өөр юу ч байсангүй ээ.Эхэндээ хотын захад усан үзмийн талбайд манаач байсан ч шударга , ажилсагаараа гайхагдан даамал болон дэвшжээ. Дараа нь тэр гэв гэнэтхэн л хотын хүндэт иргэн болж орхисон байлаа . Хотынхон илбэдүүлсэн мэт л түүнийг шагшин магтаж , хүндэтгэн биширдэг болжээ .
Олоомхуни хотынхон нийтээрээ зөвлөлийн байрны өмнө шинэхэн захирагчаа харахаар тэсэн ядан цуглажээ. Баярын марш сүр жавхлантиагаар эхлэн хотын шинэ гишүүд нэрээ бичсэн том цаасаа өргөөд хамгийн түрүүнд гараа даллан алхан орж ирэв . Дараа нь шинэхэн хотын дарга орж ирэхэд цугласан олон алга ташин угтаваа.

25 Oct 2008

Багын сургааль


Үг дааж сур гэж аав минь сургадагсан
Өөрийг нь орлож үлдэх ганц хүү нь
Өндөр дуугаар хэлсэн ганц үгийг нь
Өөрийн болгож ойлголоо гэхээс урьд
Өт хорхой шиг шарвалзан уурласанд аав минь ямар гутраа бол

Энхэд цуг биш шүү гэж эгч нар минь сануулдагсан
Ээжийн өврөөс холдож үзээгүй дүү нь
Эрхлэн зулгуйдан элдвээр аашлахад
Энэ хорвоод бүгдийг дайрах шуурга салхилахад
Эвий дээ хийсч орхих вий гэж ямар их санаа зовоо бол доо

Хэрсүү бай гэж ээж минь захидагсан
Хэн нэгэн этгээдийн үгэнд автан
Хэцүү нэгэн замаар будаа тээчих вий гэж
Хөөрхий ээж мин хааяадаа бодоо байлгүй
Хүүгээ бага алдаасай гэж санахдаа л тэр бизээ

Yapon ,Tokyo ,2008.10.25 18.35 min Өрөөндөө , С.Энхбаяр

Яльгүй хийрхэл

Аав ээжийнхээ алинд нь илүү вэ гэж бусдаас бүү асуу
Алаглаж хооронд жишиж болддоггүй зүйлс гэж байдгийм
Аян замд аль нь нөхөр вэ гэж андаас нь бүү шалгаа
Анзаарч мэдэж байсан ч амнаас унагадаггүй зүйлс гэж байдгиймаа
Нүдэнд чинь өртсөн хүн бүхнийг нэг үгэнд бүү багтаа
Нүүрээрээ чивэлтийг санагдуулавч бурхан санаатан олон байдгийм
Нүцгэн үнэнийг нь мэдэхгүй бацаан байж олон юм бүү донгодоо
Нүүдэллэн өнгөрөх цаг хугацаа л чамд бүгдийг ойлгуулдгиймаа
Би чамд хайртай гэж охинд хэлж зүрхлээгүй бол
Бишгүй их зоригтой гэж биеэ тэнгэрт тулгаад хэрэггүй ээ
Бие хайрсан өвлийн шөнөөр адуу манаж үзээгүй байж
Мориндоо хайртай монгол хүн гэхээсээ би хүртэл зовох юмаа
Tokyo ,Yapon , 2008.10.26 22:15 С.Энхбаяр

22 Oct 2008

Time flies !

Саяхан л та минь барууныг зорьсон
Санаж бэтгэрэн бид хараад хоцорсон
Цаг гэдэг яг л бүргэд шиг
Цавчлан хурдтайя нисэх адил
Долоон намрыг ардаа үлдээж
Долоон санти-г нуруунд минь нэмжээ
Yapon tokyo ,2008.10.14 13:30 Hitotsubashi Enkhbayar

Захидал 1.(Мөрөөдөл)

Намрын нэгэн дулаахан шөнө
Наран улсаас таньдаа захиа бичиж сууна .

Хонгор хөөрхөн бага эгч минь та
Хорвоогийн тоосыг хэрхэн хөдөлгөн явна вэ
Хөдөлгөе гэсэн ч Америкт тоосгүй
Хүн бүхэн цементэн дээгүүр алхдаг гэж
Та минь хошигноно гэж дүү нь төсөөлөөд
Тэссэнгүй инээж орхилоо ганцаараа

Америкийн нэгэн сургуулийн алдарт багшийн
Амьдралынхаа суулийн мөчид зориглож хийсэн нь
Бусдын өмнө лекц унших байсан гэнэ
Бултаараа түүнийг сонсоод нулимс унагаж, инээд алдаж бас ухаарсан гэнэ
Эхнэртэйгээ охинтойгоо хүүтэйгээ
Ээжтэйгээ аавтайгаа найзтайгаа байх
Эрдэнэ мэт цагаасаа хугаслан ярьсан нь
Эгдүүтэй жаахан насных нь Мөрөөдөл байжээ.
Мөрөөдөл ...
Хэлний сан дахь хэдэн живаа үгнээс
Хэн бүхний хүслийг өдөөж , зоригийг бадрааж , урмыг сэргээдэг гайхалтай энэ үг
Хэдэн мянган замын уулзвар дээр шаасан
Хэрэгтэй зүгийг минь зааж өгөх тэмдэг л гэлтэй
Гэвч ,
Хадан цохиог далайн ус элээдгийн адил
Харвасан сум шиг цаг хугацаа бидний мөрөөдлийг
Өдөр хоног ээлжлэх ажуухан давалгаагаараа
Өчүүхэн өчүүхнээр элээж мартуулдаг бололтой

Дүү нь одоо саналаа багын мөрөөдлөө ,бараг л мартаад байжээ.

Жижиг өрөөний шар номын санд
Жирийн бус нэгэн ном байдаг байлаа
Товч анахай гэж нэгэн шидтэн надад
Тодоос тодоор одон орны тухай ярьж өгөхөд
Том болоод оддын тухай бүгдийг мэдэж
Товч анахайд хичээл заана гэж мөрөөддөг байжээ хэхэ. сонин юм шүү
Түр хүлээгээрэй дуусаагүй ээ
Түүнээс өөр бас мөрөөдөл байжээ
Ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байж
Елцинг хараад ингэж шийдсэн гэнэ шүү
Ерөнхий төлөвлөгөө хүртэл боловсруулаад байж
Эхлээд малын эмч дараа нь дарга тэгээд ерөнхийлөгч !

Ingehed Tany min muruudul yu baivaa ?
Yapon , Tokyo 2008.10.22 20:00 uruunduu

25 May 2008

Зураг

Мөрөөдөмтгий охин шиг харагдах юм чиний төрх
Мөн боловуу миний төсөөлөл
Магадгүй би андуурсан байж болох
Магадлаад нэг ч удаа ярилцаж үзэхсэн
Мөдхөн нар жаргаж Токиод шөнө ирэхэд
Мөнгөн онгоцондоо суугаад би алсыг зорьно
Зүүдний тэр гэгээн ертөнцөд минь
Зураг шиг охин чи нисэн ирээрэй

Цамхаад Самдан Энхбаяр

Ясны зодоонч

Ясны зодоонч    /Наргиа шулэг/
Дэлхийн талыг эзэлж явсан
Дээлтэй омголон монголчууд
Ямарч өчиггүй нударгаддаг
Ясны зодоонч гэнэ дээ
Санаандгүй мөрлөсөн нэгнээ
Салж унатал нь нүддэг гэнэ
Санаа зөрөөд маргалдвал
Савж унатал нь шанааддаг гэнэ
Өлийгөөд нэг эвгүй харчихвал
Өвчүүрүү нь дэлсчихдэг гэнэ
Өөдөөс нь сөргөж хэдэрлэвэл
Өөрөө чи дуусаа л гэсэн үг гэнэ дээ

Ийн ярихыг нэг японоос сонсов
Итгэмээргуй худал юм ярихаа болиосой муу самура… энэ хажуугийн залуу ямар чанга хөгжимөө тавьдаг юм бэ ?! Болгоод өгийлдөө чамайг….
Одоо завгүй болчлоо дараа шүлгээ гүйцээж бичнээ.

Ойлгодоггүй

Зуун саяын жийп хөлөглөсөн
Засаг даргыг ойлгодоггүй
Зуурдын жаргалыг өмнөө тавьсан
Завхай амьтадыг ч ойлгодоггүй
Ойлгодоггүй ойлгодоггүй ойлгодоггүй
Одоохон бүгд алга болоосой
Уул усаар талцан хуваагдсан
Урагшгуй балиар занг ойлгодоггүй
Уулзан гар барьж зусардчихаад
Уруу ортол дараа нь муулагсадыг ч ойлгодоггүй
Ойлгодогүй ойлгодоггүй ойлгодоггүй
Одоохон бүгд далд ороосой
Ах захаа умартан мартаж
Аашилж том дуугарагсадыг ойлгодоггүй
Алив нааш нь алив хэмээн
Архи харангуут шүлэнгэтэгсэдийг ч ойлгодоггүй
Ойлгодоггүй ойлгодоггүй ойлгодоггүй
Одоохон бүгд алга болоосой

Цамхаад Самдан Энхбаяр
Токио ,7 сарын 29 ,16:30мин

Нэргүй

Хөдөө талд жийп давхина
Хөнгөн суудалд хужаа заларна
Хөмсөг зангидан нэгийг бодно
Хөлг үй бодолд нь Монгол живнэ
Хотын гудамжинд эксэл хөлхөнө
Хонгоо хавтгайлан залуу сууна
Хол ойрыг шинжлэн харна
Хоногийн бодол нь өөрийг нь ална


2008 on 4 saryn 12 . 13 tsag 25 min . 1-r horoolol .duugee salhiluulj yavahdaa.
Tsamkhaad Samdan Enkhbayar

Аймшиг

Үхсэн амьтны сэгэн дээгүүр шувууд эргэлдэнэ

Үлэмж гоо охидийн хажуугаар залуус эргэлдэнэ

Үйлийн үртэй хүн заяатны урдуур зовлон эргэлдэнэ

Өнгө мөнгө цаасны хойгуур шунал эргэлдэнэ

Хэлэмгий доломгой хэруулчийн амнаас могой цухалзана

Хэтэрхий аймхай хулчгарын хамраас хулгана цухалзана

Хэцүү нэрт ундааны амсраас чөтгөр цухалзана

Хэн хүнгүй бидний хамарнаас залхуурал аахилан уухилан цухалзана.

Аймшиг !

Цамхаад Самдан Энхбаяр

2008 он Токёо хот 00:07 мин

Бага эгчдээ

Хорвоо надад хайрлаж эрхлэж ,хамгаалж,сонсож яв хэмээн гурван эрдэнэ заясан билээ.
Самдан Энхбаяр


Хорвоо надад сонсож яв хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Сувдан сондор мэт сайхан эгч минь
Сураг чагнан наддаан санаа зовон сууна уу
Хайраас тань гарсан хатуу угсийг
Хамгаас хэрэггуй хэмээн мулгуйттдаг байлаа
Харин одоо таны минь хэлсэн угс
Хайрт Дэлдэн Баагийд чинь алт мэт санагднам
Хорвоо надад эрхэл хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Шижир алт мэт бага эгч минь
Ширхэг ширхэгээр цасан будрах мэт дуу аяланхан байна уу
Хатгаж байна гэж танд ярдаглаад
Хамт унтахаас зугтаадаг байсан ч
Хаврын хахир аянгат шөнөөр
Хайртай эгчийгээ үгүйлэн ганцаар орондоо хөрвөөн байнам
Хорвоо надад хамгаалж яв хэмээн заяасан
Хонгор гурван эрдэнийн минь нэг
Бадмаараг эрдэнэ мэт сайхан эгч минь
Бадаг бадгаар нутгаа санагалзан шүлэг тэрлэн сууна уу
Хажууд тань байж нөмөр болохыг дүү нь хүснэ
Дэргэд таньбайж дэм болохыг дүү нь хүснэ
Хэрэв зээ таныг минь хэн нэгэн гомдоох аваас
Хэн ч байсан дүү нь өршөөхгүй
Хэзээ нэгэн цагт хариугий нь барьна
Энэ үг том хоёр эрдэнэд минь ч хамаатай болохыг
Эрх бяцхан дүү чинь тангараглая
Эмээлээсээ нь өндөр морин гэж үгүй
Эгч нараасаа ачтай дүү гэж үгүйг санаж явна

Цамхаад Самдан Энхбаяр
Токё,8 сарын 2 ,18:30мин

Нэгэн түүх





Нэгэн түүх

Хамаг яснууд тарсан
Халуун тэмцэлдээнт өдрүүд байлаа

Яс ясандаан өширхөн
Яс ясаан хэмхчин
Яс ясандаан зэвүүцэн
Яс ясаан мөлжин байв

Гэтэл тэнгэрт шөнө биш өдрөөр
Одон гялбав
Гэгээн ухаант хөвгуун тэднийг нийлүүлхээр
Одноос буув

Хөгжив
Цэцэглэв
Түйвээв
Чичрүүлэв…


Хамаг яснууд сульдсан
Хатуу гаслант өдрүүд байлаа

Тэднийг шаахайгаар дэвслэв
Тэднийг шашингаар хордуулав
Тэднийг мөлжин дарангуйлав
Тэднийг уусгахыг завдав
Гэтэл алсад улаан туг намирав
Гэнэт хувьсгал давшин ирж тэднийг аврав

Босов
Өндийв
Салав
Тусгаарлав


Хамаг яснууд цугтаа ч
Хайш яйш өдрүүд байлаа

Тэд бусдад хамгаа алдан байв
Тэд туйлдан өлсөн бухимдаж байв
Тэд бадар барин гуйланчилж байв
Тэд байсхийгээд л үймэлдэн байв

Гэтэл зүүнээс чичиргээн сонстов
Гэнэтийн зүйлд ард олон цочров
Гэрэл цацруулан Чингис ирж явна гэж шуугив
Гэгээрэлд аваачих туг намирч байна гэж орилолдов

Гэвч ,
Арлын Японоос Монгол залуус
Арвин эрдмийг хураан
Ард олноо тушин босгож
Алтан дэлхийг шуугиулахаар айсуйг хэн ч анзаарсангуй ээ


Ирэв
Өөрчлөв
Хөгжив
Цэцэглэв
Мандав
Бадрав
Дуурсагдав

Цамхаад Самдан Энхбаяр

2008-7-28