Би нэг гөлөг тэжээв
Бодлын харалган мухарт бороо шивэрч
Босон суувч тэнгэр бараанаар дүнхийсэн
Тэр нэгэн үе надтай танимхайран мэндлэхэд
Тэндээс үсрэн соотолзож сатааруулаасай гэсэндээ
Би сэтгэлийнхээ гүнд нэгэн хөөрхөн гөлөг тэжээв
Дурлалцсан хосуудын шивнэн эрхлэлдэхийг
Дуугүй дүмбийсэн өөртэйгээ цуг ажаад
Ганцаардлын жихүүн салхинд цонхоо нээж орхиход
Гаслан чи хүйтэн байна гэж сануулаарай гэсэндээ
Би сэтгэлийнхээ гүнд нэгэн эгдүүтэй гөлөг тэжээв
Бяцхан гэмгүй амьтан учир Өөдөс гэж нэрлэвээ
Өрөөндөө, С.Энхбаяр17:39