13 Nov 2008

Аргамжаа


Морин туурайгаар дэлхийг бөмбөрдсөн
Монгол хүний тал шиг сэтгэлд
Молор эрдэнийн ажнай хүлэг нь
Мөнхөд үргэлж аргамжаатай байдгийм

Тийрэлтэт онгоцны жолоо барьж
Тив алгасан тэнгэрээр дүүлэхдээ ах минь
Хүссэн газар саадгүй хүргэгч
Хүлэг минь гэж сэтгэдгийм

Монгол хүн сэтгэлдээ
Морио үргэлж архалсан байдгийм

Хүрэн машиндаа хөнгөхөөн суугаад
Хүнгэнүүлэн давхихдаа ч аав минь
Хүүхэд насны анд нь явсан
Хүрэн морьтойгоо зүйрлэн боддогийм

Монгол хүний зүрхнээс
Морь нь үргэлж уяатай байдгийм

Зүрхнийхээ тольтод аргамжсан энэ морийг
Зүг зүгээс үлээх даяарчлалын салхи ч
Зүсэн бүрийн техникжилт , хотжилт ч
Зүгээр л нэг алдруулж орхино гэж ГОНЖИЙН ЖОО

Uruunduu . 22:46 Tokyo Enkhbayar