
![]() | |||
![]() | Нэгэн түүх Хамаг яснууд тарсан Халуун тэмцэлдээнт өдрүүд байлаа Яс ясандаан өширхөн Яс ясаан хэмхчин Яс ясандаан зэвүүцэн Яс ясаан мөлжин байв Гэтэл тэнгэрт шөнө биш өдрөөр Одон гялбав Гэгээн ухаант хөвгуун тэднийг нийлүүлхээр Одноос буув Хөгжив Цэцэглэв Түйвээв Чичрүүлэв… Хамаг яснууд сульдсан Хатуу гаслант өдрүүд байлаа Тэднийг шаахайгаар дэвслэв Тэднийг шашингаар хордуулав Тэднийг мөлжин дарангуйлав Тэднийг уусгахыг завдав Гэтэл алсад улаан туг намирав Гэнэт хувьсгал давшин ирж тэднийг аврав Босов Өндийв Салав Тусгаарлав Хамаг яснууд цугтаа ч Хайш яйш өдрүүд байлаа Тэд бусдад хамгаа алдан байв Тэд туйлдан өлсөн бухимдаж байв Тэд бадар барин гуйланчилж байв Тэд байсхийгээд л үймэлдэн байв Гэтэл зүүнээс чичиргээн сонстов Гэнэтийн зүйлд ард олон цочров Гэрэл цацруулан Чингис ирж явна гэж шуугив Гэгээрэлд аваачих туг намирч байна гэж орилолдов Гэвч , Арлын Японоос Монгол залуус Арвин эрдмийг хураан Ард олноо тушин босгож Алтан дэлхийг шуугиулахаар айсуйг хэн ч анзаарсангуй ээ Ирэв Өөрчлөв Хөгжив Цэцэглэв Мандав Бадрав Дуурсагдав Цамхаад Самдан Энхбаяр 2008-7-28 |