28 Oct 2008

Олоомхуни

1-р бүлэг .1-р хэсэг Эхлэл

Цагаахан цасан зөөлөн зөөлнөөр удаан гэгч нь будран унах нь хос цагаан хун баяртайя эргэлдэн бүжих шиг гайхалтай харагдаж байлаа. Цас ,цас хэмээн багачууд Олоомхуни хотын гудамжаар баярт мэдээг нэгнээсээ түрүүлж дуулгах гэж орилолдон , айл айлын хаалгыг тогшин гар дахь цасаа гайхуулан тэнгэрлүү заан дэвхцэх ажээ . Хотоор нэг Цас цас гэх хүүхдийн дуу хадаж ,түүн дээр хүүхэд адил баярлан инээлдэх томчуулын дуу уухайн түрлэг шиг нэмэгдэн нэмэгдсээр нэг мэдэхэд Олоомхуни хотынхон бүгд гадаанаа гаран баярлан дэвхцэж байлаа. Юутай гайхалтай , юутай гайхамшигтай гэж өвгөд хөгшид нулимс дуслуулан эмзэг сарнайн дэлбээг илэх адил цасанд хүрч ядан чичрэн зогсох ба зарим нэг нь амтат мөхөөлдөснөөс ч илүүү амтархан идэх ажээ . Нохой ,муур морь мал хүртэл ер бусын энэ зүйлийг барих гэж оролдон хөөзөлдөн байлаа .
Бүх зүйлс хоёр зууны тэртээгээс эхэлсэн бөгөөд чухам тэр үед хүртэл Олоомхуни хот хэзээ байгуулагдсан ,хэн байгуулсан , оршин суугчид нь хаанаас ирсэн бэ гэдгийг хэн ч мэддэггүй , мэдэхийг хүсдэг ч үгүй байжээ .Гагцхүү ер бусын хэн ч үл тааж мэдэх явдлууд ар араасаа цувран үргэлжилдэг байлаа . Хэн нэг нь үүнийг далдын хүч , чөтгөртэй холбон тайлбарлахыг оролдовч хэн ч түүний үгийг сонсдоггүй зүгээр л хотоосоо хөөж орхидог бөгөөд төд удалгүй өнөөх нь нөгөө ертөнцрүү морилчихдог болхоор олон хачирхалтай явдлыг тайлбарлах хүн ч цөөрчээ . Чухам яг тэр л үед хоёр зуун жилийн өмнө ийм нэгэн явдал болжээ. Олоомхуни хотын хүндэт иргэдийн зөвлөлөөс Эгүдэ гэгчийг шинээр хотын захирагчаар томилхоор болсныг дуулгаваа . Долоон жилийн өмнө түүнийг Олоомхуни хотын иргэн болгон өмнөх зөвлөл хүлээн авсан ч түүнд ам муутай хүн олон байлаа . Хялбар сайхан сонирхолтой гэж хэн нэгний амнаас дуулаад л нааш нь ирсэн хэрэггүй амьтан гэх нэгэн , нүүр хийх газаргуй муу хэрэг хийгээд наашаа ирсэн гээд ойртохгүй амьтад ч . Түүнд үнэндээ юу ч байсангүй өгөрч муудсан нэг цүнх бариад хотын гудамжаар орж ирсэн ч үнэндээ тэр цүнхэнд нь аавынх нь зураг ээжийнх нь алчуурнаас өөр юу ч байсангүй ээ.Эхэндээ хотын захад усан үзмийн талбайд манаач байсан ч шударга , ажилсагаараа гайхагдан даамал болон дэвшжээ. Дараа нь тэр гэв гэнэтхэн л хотын хүндэт иргэн болж орхисон байлаа . Хотынхон илбэдүүлсэн мэт л түүнийг шагшин магтаж , хүндэтгэн биширдэг болжээ .
Олоомхуни хотынхон нийтээрээ зөвлөлийн байрны өмнө шинэхэн захирагчаа харахаар тэсэн ядан цуглажээ. Баярын марш сүр жавхлантиагаар эхлэн хотын шинэ гишүүд нэрээ бичсэн том цаасаа өргөөд хамгийн түрүүнд гараа даллан алхан орж ирэв . Дараа нь шинэхэн хотын дарга орж ирэхэд цугласан олон алга ташин угтаваа.