22 Oct 2008

Захидал 1.(Мөрөөдөл)

Намрын нэгэн дулаахан шөнө
Наран улсаас таньдаа захиа бичиж сууна .

Хонгор хөөрхөн бага эгч минь та
Хорвоогийн тоосыг хэрхэн хөдөлгөн явна вэ
Хөдөлгөе гэсэн ч Америкт тоосгүй
Хүн бүхэн цементэн дээгүүр алхдаг гэж
Та минь хошигноно гэж дүү нь төсөөлөөд
Тэссэнгүй инээж орхилоо ганцаараа

Америкийн нэгэн сургуулийн алдарт багшийн
Амьдралынхаа суулийн мөчид зориглож хийсэн нь
Бусдын өмнө лекц унших байсан гэнэ
Бултаараа түүнийг сонсоод нулимс унагаж, инээд алдаж бас ухаарсан гэнэ
Эхнэртэйгээ охинтойгоо хүүтэйгээ
Ээжтэйгээ аавтайгаа найзтайгаа байх
Эрдэнэ мэт цагаасаа хугаслан ярьсан нь
Эгдүүтэй жаахан насных нь Мөрөөдөл байжээ.
Мөрөөдөл ...
Хэлний сан дахь хэдэн живаа үгнээс
Хэн бүхний хүслийг өдөөж , зоригийг бадрааж , урмыг сэргээдэг гайхалтай энэ үг
Хэдэн мянган замын уулзвар дээр шаасан
Хэрэгтэй зүгийг минь зааж өгөх тэмдэг л гэлтэй
Гэвч ,
Хадан цохиог далайн ус элээдгийн адил
Харвасан сум шиг цаг хугацаа бидний мөрөөдлийг
Өдөр хоног ээлжлэх ажуухан давалгаагаараа
Өчүүхэн өчүүхнээр элээж мартуулдаг бололтой

Дүү нь одоо саналаа багын мөрөөдлөө ,бараг л мартаад байжээ.

Жижиг өрөөний шар номын санд
Жирийн бус нэгэн ном байдаг байлаа
Товч анахай гэж нэгэн шидтэн надад
Тодоос тодоор одон орны тухай ярьж өгөхөд
Том болоод оддын тухай бүгдийг мэдэж
Товч анахайд хичээл заана гэж мөрөөддөг байжээ хэхэ. сонин юм шүү
Түр хүлээгээрэй дуусаагүй ээ
Түүнээс өөр бас мөрөөдөл байжээ
Ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байж
Елцинг хараад ингэж шийдсэн гэнэ шүү
Ерөнхий төлөвлөгөө хүртэл боловсруулаад байж
Эхлээд малын эмч дараа нь дарга тэгээд ерөнхийлөгч !

Ingehed Tany min muruudul yu baivaa ?
Yapon , Tokyo 2008.10.22 20:00 uruunduu