25 Oct 2008

Яльгүй хийрхэл

Аав ээжийнхээ алинд нь илүү вэ гэж бусдаас бүү асуу
Алаглаж хооронд жишиж болддоггүй зүйлс гэж байдгийм
Аян замд аль нь нөхөр вэ гэж андаас нь бүү шалгаа
Анзаарч мэдэж байсан ч амнаас унагадаггүй зүйлс гэж байдгиймаа
Нүдэнд чинь өртсөн хүн бүхнийг нэг үгэнд бүү багтаа
Нүүрээрээ чивэлтийг санагдуулавч бурхан санаатан олон байдгийм
Нүцгэн үнэнийг нь мэдэхгүй бацаан байж олон юм бүү донгодоо
Нүүдэллэн өнгөрөх цаг хугацаа л чамд бүгдийг ойлгуулдгиймаа
Би чамд хайртай гэж охинд хэлж зүрхлээгүй бол
Бишгүй их зоригтой гэж биеэ тэнгэрт тулгаад хэрэггүй ээ
Бие хайрсан өвлийн шөнөөр адуу манаж үзээгүй байж
Мориндоо хайртай монгол хүн гэхээсээ би хүртэл зовох юмаа
Tokyo ,Yapon , 2008.10.26 22:15 С.Энхбаяр