19 Dec 2008

Эр хүн эр хүндээ хайртай


Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эр эмийн дундах эрмаа тодорхойлоогүй
Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эр хүмүүсийг харсан эмэгтэй хүн ч тунхаглаагүй

Эр хүн эр хүндээ хайртай гэж
Эх орноо хамгаалсан халуун дайны бүлээн нурман дээр
Эрэмгий зоригт андын сүүлчийн үгийг сонсоод
Элгэндээ наан чанга тэврэн тайтгаруулсан эр хүн анх хэлсэн юмаа

Эр хүн эр хүндээ хайртай гэж
Элэг нэгтнээ харийнханд худалдсан зусар бялдууч ноён биш
Энэ Монгол орныхоо тал шиг сэтгэлтэй түвшин буурайнууд минь
Эцгийн ёсоор залуустаа хандан сургаал болгон айлдсан юмаа

Эр хүн эр хүндээ хайртай
Энийг сонсоод бүсгүйчүүл минь бүү гомдоорой
Эрчүүл бидэн чин Монголын үзэсгэлэн гоо нартаа
Ээдээ үгүй мөн хайртайг бүү мартаарай

Гагцхүү ,Хайр гэдэг агуу юм
Харан өнцөгөөсөө юм

Enkhbayar 19:10 2008.12.19

5 Dec 2008

Учрал



Саяхны нэгэн тэргэл сартай шөнө
Саруул ухаант багштай учирч
Орчлон хорвоогийн олон мянган учралаас
Онцолж мартахааргүй яриа өрнүүлвээ

Би өөрөө бурхны шашинтан
Бидний замыг заагч лам багшийг шүтэгч
Битүүхэндээ ер эргэлзэлгүй
Бичсэн тарнийг мянга давтагч гэж би ёслов

Өөдөөс минь харин Богд Зонхов
Өөриймсөг дулаан харцаар мишээгээд
Өд гартаан бариад хоосон дэвж
Өөрийгөө шувуу гэж эндүүрнэм чи гээд яриагаа эхэлвээ .

Уран төгөлдөр бишрэлт яриа нь
Усан тэнэг шиг мухраар сүсэглэлтгүй
Ул суурьтай авцалдаатай ойлгох
Уялдаа холбоогоор гайхалтай байлаа

Багш ,бясалгал , номлол, журам
Бас дээр нь завшаан боломж
Үхэл , хойд нас ,хүний шинж
Үйлийн үр ,буяны зам ,гэгээрэл

Гэх мэтийг тэр надад хүүрнэв
Гэдэсний орилохыг умартан би чагнав
Гартаа атгасан өдөө би хөсөр хаяв
Галуу шиг гуаглаж , хэрээ шиг бархирхыг зогсоовоо.
Энхбаяр

4 Dec 2008

Самуурал


Амьдрал бол кино гэж аясын салхи сэнгэнэсэн
Алдаа дутагдал баяр баяслыг агуулсан драм гэж шивнэсэн
Зарим нэг зандалчанд бол триллер гэж нэмж дүнгэсэн
Завхай нэгнийх нь нүдээр бол эротик гэж айлгүйтсэн

Ай тийм биш андуурч байна
Анги ангиасаа төрөл нь өөрчлөгддөг
Ар араасаа цуварсан олон ангит юм гэж
Алсаас хадны цуурай сонстосон

Амьдрал бол тоглоом гэж бас нэг нь орилсон
Асар хурдан хөдөлгөөн гэж бархирсан
Ахиад олдохгүй боломж ч гэж сануулсан
Амьдралыг амтал залуу минь ч гэж захьсан

Энд тэндээс олон юм сонсогдоно
Элийрч балайрсан юм болов уу
Эцэс төгсгөлгүй бүх зүйлийг өнгөцөөр
Энэ ийм гэж ядмагхан тодорхойлох гэснээс болов уу . Болий доо

17 Nov 2008

Киана


Уруул дээр үнсэн чи өвөрт шургалан орж ирэхэд
Удаан гэгч нь гулган миний гар нуруугаар чинь ороосон
Утасны дугаарaa бичин ширээн дээр чи үлдээсэн ч
Унтаад сэрэхдээ би мартаж орхижээ ,xардаг байж . Damn it !
Энхбаяр .гэртээ

14 Nov 2008

Must read books

White Noise by Don Delillo
Ulysses by James Joyce
The Young Man’s Guide by William Alcott
The Art of Warfare by Sun Tzu
The Politics by Aristotle

13 Nov 2008

Аргамжаа


Морин туурайгаар дэлхийг бөмбөрдсөн
Монгол хүний тал шиг сэтгэлд
Молор эрдэнийн ажнай хүлэг нь
Мөнхөд үргэлж аргамжаатай байдгийм

Тийрэлтэт онгоцны жолоо барьж
Тив алгасан тэнгэрээр дүүлэхдээ ах минь
Хүссэн газар саадгүй хүргэгч
Хүлэг минь гэж сэтгэдгийм

Монгол хүн сэтгэлдээ
Морио үргэлж архалсан байдгийм

Хүрэн машиндаа хөнгөхөөн суугаад
Хүнгэнүүлэн давхихдаа ч аав минь
Хүүхэд насны анд нь явсан
Хүрэн морьтойгоо зүйрлэн боддогийм

Монгол хүний зүрхнээс
Морь нь үргэлж уяатай байдгийм

Зүрхнийхээ тольтод аргамжсан энэ морийг
Зүг зүгээс үлээх даяарчлалын салхи ч
Зүсэн бүрийн техникжилт , хотжилт ч
Зүгээр л нэг алдруулж орхино гэж ГОНЖИЙН ЖОО

Uruunduu . 22:46 Tokyo Enkhbayar

Гөлөг


Би нэг гөлөг тэжээв

Бодлын харалган мухарт бороо шивэрч
Босон суувч тэнгэр бараанаар дүнхийсэн
Тэр нэгэн үе надтай танимхайран мэндлэхэд
Тэндээс үсрэн соотолзож сатааруулаасай гэсэндээ

Би сэтгэлийнхээ гүнд нэгэн хөөрхөн гөлөг тэжээв

Дурлалцсан хосуудын шивнэн эрхлэлдэхийг
Дуугүй дүмбийсэн өөртэйгээ цуг ажаад
Ганцаардлын жихүүн салхинд цонхоо нээж орхиход
Гаслан чи хүйтэн байна гэж сануулаарай гэсэндээ

Би сэтгэлийнхээ гүнд нэгэн эгдүүтэй гөлөг тэжээв
Бяцхан гэмгүй амьтан учир Өөдөс гэж нэрлэвээ
Өрөөндөө, С.Энхбаяр17:39

31 Oct 2008

Итгэл


Цөхрөлийн хар далайд завь ганхан дайвалзана
Цөөн хором ч өгөлгүй давалгаа түүнийг алгадна
Гурамсан том үүлс хааяадаа нэг хуралдаж
Гутрал гунигийг юүлэх мэт хорлонтойёо асгана

2008.11.01 00:26 minTokyo, Japan, Uruunduu ,Enkhbayar

28 Oct 2008

Олоомхуни

1-р бүлэг .1-р хэсэг Эхлэл

Цагаахан цасан зөөлөн зөөлнөөр удаан гэгч нь будран унах нь хос цагаан хун баяртайя эргэлдэн бүжих шиг гайхалтай харагдаж байлаа. Цас ,цас хэмээн багачууд Олоомхуни хотын гудамжаар баярт мэдээг нэгнээсээ түрүүлж дуулгах гэж орилолдон , айл айлын хаалгыг тогшин гар дахь цасаа гайхуулан тэнгэрлүү заан дэвхцэх ажээ . Хотоор нэг Цас цас гэх хүүхдийн дуу хадаж ,түүн дээр хүүхэд адил баярлан инээлдэх томчуулын дуу уухайн түрлэг шиг нэмэгдэн нэмэгдсээр нэг мэдэхэд Олоомхуни хотынхон бүгд гадаанаа гаран баярлан дэвхцэж байлаа. Юутай гайхалтай , юутай гайхамшигтай гэж өвгөд хөгшид нулимс дуслуулан эмзэг сарнайн дэлбээг илэх адил цасанд хүрч ядан чичрэн зогсох ба зарим нэг нь амтат мөхөөлдөснөөс ч илүүү амтархан идэх ажээ . Нохой ,муур морь мал хүртэл ер бусын энэ зүйлийг барих гэж оролдон хөөзөлдөн байлаа .
Бүх зүйлс хоёр зууны тэртээгээс эхэлсэн бөгөөд чухам тэр үед хүртэл Олоомхуни хот хэзээ байгуулагдсан ,хэн байгуулсан , оршин суугчид нь хаанаас ирсэн бэ гэдгийг хэн ч мэддэггүй , мэдэхийг хүсдэг ч үгүй байжээ .Гагцхүү ер бусын хэн ч үл тааж мэдэх явдлууд ар араасаа цувран үргэлжилдэг байлаа . Хэн нэг нь үүнийг далдын хүч , чөтгөртэй холбон тайлбарлахыг оролдовч хэн ч түүний үгийг сонсдоггүй зүгээр л хотоосоо хөөж орхидог бөгөөд төд удалгүй өнөөх нь нөгөө ертөнцрүү морилчихдог болхоор олон хачирхалтай явдлыг тайлбарлах хүн ч цөөрчээ . Чухам яг тэр л үед хоёр зуун жилийн өмнө ийм нэгэн явдал болжээ. Олоомхуни хотын хүндэт иргэдийн зөвлөлөөс Эгүдэ гэгчийг шинээр хотын захирагчаар томилхоор болсныг дуулгаваа . Долоон жилийн өмнө түүнийг Олоомхуни хотын иргэн болгон өмнөх зөвлөл хүлээн авсан ч түүнд ам муутай хүн олон байлаа . Хялбар сайхан сонирхолтой гэж хэн нэгний амнаас дуулаад л нааш нь ирсэн хэрэггүй амьтан гэх нэгэн , нүүр хийх газаргуй муу хэрэг хийгээд наашаа ирсэн гээд ойртохгүй амьтад ч . Түүнд үнэндээ юу ч байсангүй өгөрч муудсан нэг цүнх бариад хотын гудамжаар орж ирсэн ч үнэндээ тэр цүнхэнд нь аавынх нь зураг ээжийнх нь алчуурнаас өөр юу ч байсангүй ээ.Эхэндээ хотын захад усан үзмийн талбайд манаач байсан ч шударга , ажилсагаараа гайхагдан даамал болон дэвшжээ. Дараа нь тэр гэв гэнэтхэн л хотын хүндэт иргэн болж орхисон байлаа . Хотынхон илбэдүүлсэн мэт л түүнийг шагшин магтаж , хүндэтгэн биширдэг болжээ .
Олоомхуни хотынхон нийтээрээ зөвлөлийн байрны өмнө шинэхэн захирагчаа харахаар тэсэн ядан цуглажээ. Баярын марш сүр жавхлантиагаар эхлэн хотын шинэ гишүүд нэрээ бичсэн том цаасаа өргөөд хамгийн түрүүнд гараа даллан алхан орж ирэв . Дараа нь шинэхэн хотын дарга орж ирэхэд цугласан олон алга ташин угтаваа.

25 Oct 2008

Багын сургааль


Үг дааж сур гэж аав минь сургадагсан
Өөрийг нь орлож үлдэх ганц хүү нь
Өндөр дуугаар хэлсэн ганц үгийг нь
Өөрийн болгож ойлголоо гэхээс урьд
Өт хорхой шиг шарвалзан уурласанд аав минь ямар гутраа бол

Энхэд цуг биш шүү гэж эгч нар минь сануулдагсан
Ээжийн өврөөс холдож үзээгүй дүү нь
Эрхлэн зулгуйдан элдвээр аашлахад
Энэ хорвоод бүгдийг дайрах шуурга салхилахад
Эвий дээ хийсч орхих вий гэж ямар их санаа зовоо бол доо

Хэрсүү бай гэж ээж минь захидагсан
Хэн нэгэн этгээдийн үгэнд автан
Хэцүү нэгэн замаар будаа тээчих вий гэж
Хөөрхий ээж мин хааяадаа бодоо байлгүй
Хүүгээ бага алдаасай гэж санахдаа л тэр бизээ

Yapon ,Tokyo ,2008.10.25 18.35 min Өрөөндөө , С.Энхбаяр

Яльгүй хийрхэл

Аав ээжийнхээ алинд нь илүү вэ гэж бусдаас бүү асуу
Алаглаж хооронд жишиж болддоггүй зүйлс гэж байдгийм
Аян замд аль нь нөхөр вэ гэж андаас нь бүү шалгаа
Анзаарч мэдэж байсан ч амнаас унагадаггүй зүйлс гэж байдгиймаа
Нүдэнд чинь өртсөн хүн бүхнийг нэг үгэнд бүү багтаа
Нүүрээрээ чивэлтийг санагдуулавч бурхан санаатан олон байдгийм
Нүцгэн үнэнийг нь мэдэхгүй бацаан байж олон юм бүү донгодоо
Нүүдэллэн өнгөрөх цаг хугацаа л чамд бүгдийг ойлгуулдгиймаа
Би чамд хайртай гэж охинд хэлж зүрхлээгүй бол
Бишгүй их зоригтой гэж биеэ тэнгэрт тулгаад хэрэггүй ээ
Бие хайрсан өвлийн шөнөөр адуу манаж үзээгүй байж
Мориндоо хайртай монгол хүн гэхээсээ би хүртэл зовох юмаа
Tokyo ,Yapon , 2008.10.26 22:15 С.Энхбаяр

22 Oct 2008

Time flies !

Саяхан л та минь барууныг зорьсон
Санаж бэтгэрэн бид хараад хоцорсон
Цаг гэдэг яг л бүргэд шиг
Цавчлан хурдтайя нисэх адил
Долоон намрыг ардаа үлдээж
Долоон санти-г нуруунд минь нэмжээ
Yapon tokyo ,2008.10.14 13:30 Hitotsubashi Enkhbayar

Захидал 1.(Мөрөөдөл)

Намрын нэгэн дулаахан шөнө
Наран улсаас таньдаа захиа бичиж сууна .

Хонгор хөөрхөн бага эгч минь та
Хорвоогийн тоосыг хэрхэн хөдөлгөн явна вэ
Хөдөлгөе гэсэн ч Америкт тоосгүй
Хүн бүхэн цементэн дээгүүр алхдаг гэж
Та минь хошигноно гэж дүү нь төсөөлөөд
Тэссэнгүй инээж орхилоо ганцаараа

Америкийн нэгэн сургуулийн алдарт багшийн
Амьдралынхаа суулийн мөчид зориглож хийсэн нь
Бусдын өмнө лекц унших байсан гэнэ
Бултаараа түүнийг сонсоод нулимс унагаж, инээд алдаж бас ухаарсан гэнэ
Эхнэртэйгээ охинтойгоо хүүтэйгээ
Ээжтэйгээ аавтайгаа найзтайгаа байх
Эрдэнэ мэт цагаасаа хугаслан ярьсан нь
Эгдүүтэй жаахан насных нь Мөрөөдөл байжээ.
Мөрөөдөл ...
Хэлний сан дахь хэдэн живаа үгнээс
Хэн бүхний хүслийг өдөөж , зоригийг бадрааж , урмыг сэргээдэг гайхалтай энэ үг
Хэдэн мянган замын уулзвар дээр шаасан
Хэрэгтэй зүгийг минь зааж өгөх тэмдэг л гэлтэй
Гэвч ,
Хадан цохиог далайн ус элээдгийн адил
Харвасан сум шиг цаг хугацаа бидний мөрөөдлийг
Өдөр хоног ээлжлэх ажуухан давалгаагаараа
Өчүүхэн өчүүхнээр элээж мартуулдаг бололтой

Дүү нь одоо саналаа багын мөрөөдлөө ,бараг л мартаад байжээ.

Жижиг өрөөний шар номын санд
Жирийн бус нэгэн ном байдаг байлаа
Товч анахай гэж нэгэн шидтэн надад
Тодоос тодоор одон орны тухай ярьж өгөхөд
Том болоод оддын тухай бүгдийг мэдэж
Товч анахайд хичээл заана гэж мөрөөддөг байжээ хэхэ. сонин юм шүү
Түр хүлээгээрэй дуусаагүй ээ
Түүнээс өөр бас мөрөөдөл байжээ
Ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байж
Елцинг хараад ингэж шийдсэн гэнэ шүү
Ерөнхий төлөвлөгөө хүртэл боловсруулаад байж
Эхлээд малын эмч дараа нь дарга тэгээд ерөнхийлөгч !

Ingehed Tany min muruudul yu baivaa ?
Yapon , Tokyo 2008.10.22 20:00 uruunduu